Э.Оюунболдод Монгол Улсын арслан цол олголоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд  уран мэхийг уралдуулан барилдсан 512 бөхөөс ес давж түрүүлсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Энхтөгсийн Оюунболдод Монгол Улсын арслан цол олголоо.

 

Түүнд Монгол Улсын арслан цолны үнэмлэх, тэмдэг, түрүү бөхийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулав. Мөн үндэсний хүчит  бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан Д.Бүрэнтөгс Төрийн тэргүүнээс шагналаа гардан авав.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.10.23.50)

    2015-07-15

    Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар ***** М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Шудрага Үндэстэний хөдөлгөөн88583399

  • munhorgil (150.129.142.92)

    2015-07-13

    oyunbold ahad bayar hurgey