“Сарлагийн наадгай-2015” тэмцээн болно
- 2015-07-15
- Спорт
- 0

Баянхонгор аймгийн Шаргалжуутад энэ сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн болохоор төлөвлөгджээ. Уг арга хэмжээ 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил,
• Бөхийн барилдаан
• Ихэр тугалны баяр
• Шилмэл бух шалгаруулах ёслол
• Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа
• Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээний тэмцээн
• Сарлагийн уралдаан тус тус болох аж. Хамгийн гол нь энэхүү баяраас олсон орлогыг "Халуунболор" төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах юм байна.

Сэтгэгдэл (0)