Хүндийг өргөгч бүсгүй ухаан алдан унасан ч медаль авч чаджээ

Канадын Торонто хотноо болж буй Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд Венесуэлийн 20 настай хүндийг өргөгч бүсгүй Женезис Родригес Гомес туухай өргөх үедээ ухаан алдан унажээ. 53 кг жинтэй бүсгүй өөрөөсөө хоёр дахин хүнд буюу 103 кг-ын туухайг өргөхдөө ухаан алдан унасан байна.

Гэлээ ч хэсэг хугацааны дараагаар бүсгүй хөл дээр боссон төдийгүй тэмцээндээ үргэлжлүүлэн өрсөлдөж 106, 109 кг-ын өргөснөөр мөнгөн медалийн эзэн болж чаджээ. Бичлэгийг дороос үзнэ үү.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)