Жүдогийн дэлхийн аваргад оролцох бөхчүүдийн нэр тодорчээ
- 2015-07-16
- Спорт
- 0
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 24-30-нд Казахстан улсад болно. Тэмцээний сугалааны тохирол ирэх сарын 23-нд болж, 24-нд тэмцээн албан ёсоор эхлэх аж. Харин ирэх сарын 30-нд эрэгтэй, эмэгтэй багийн барилдааныг зохион байгуулах юм байна. Тэмцээнд манай улсаас зодоглох жүдочдын нэр урьдчилсан байдлаар гарч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүтэй жүдочид зодоглох аж. Мөн Лондоны олимпын хүрэл медалийн эзэн С.Ням-Очир, гэргий олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгдийн хамт татамид гарахаар болж буй юм.

Сэтгэгдэл (0)