Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод үргэлжилж байна. Зуны тэмцээн талдаа орлоо. Тэмцээний найм дахь өдрийн дараах байдлаар дээд зиндаанд ёкозүна Хакүхо, Какүрюү нар нэг ч унаагүй тэргүүлж эхэллээ. Тэдний араас озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, сэкивакэ Точиоозан, Кагамио Д.Нанжид нарын гурван бөх 7 даваа, 1 унаатай удаалж байна.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Какарюү М.Ананд 8-0
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-1
Секиваки Ичиножёо А.Ичинноров 3-5
Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 3-5
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-5
Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 3-5
Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-6
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 7-1
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 4-4
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 3-5

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)