Моуриньо: Эйфелийн цамхаг сайхан ч би гэрийнхээ цэцэрлэгт байрлуулж чадахгүй
- 2015-07-20
- Спорт
- 0

Поль Погбагийн төлөө дэлхийн шилдэг багууд үнэ хаялцаж буйг Жозе Моуриньо өөрийнхөөрөө тайлбарлажээ. Тэрбээр Погбаг Эйфелийн цамхагтай зүйрлүүлжээ.
“Погбаг тойрсон энэ бүх мэдээлэл түүнд дарамт болох учиргүй. Тэр бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Тэр ямарваа нэг багт очихдоо шууд л хүчирхэгжүүлнэ. Хэрвээ “Ювентус”-т үлдвэл Турины баг хүчирхэг хэвээрээ үлдэнэ.
Гэхдээ энэ бүхэн манай багт хамааралгүй. Бид Чехийг Беговичоор, Дрогбаг Фалькаогоор, залуу хөлбөмбөгчийг залуу хөлбөмбөгчөөр л сольж байгаа. Погбаг бол бүгдээрээ л сонирхож буй байх. Гэхдээ чадах юм, чадахгүй юм гэж бас байдаг. Жишээ нь, надад Эйфелийн цамхаг сайхан санагддаг. Гэвч би түүнийг гэрийнхээ цэцэрлэгт авчраад байрлуулчихаж чадахгүй” гэж Моуриньо өгүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)