Ц.МӨНХЗАЯА алтан медаль хүртлээ

 

ОХУ-ын Тюмень хотноо өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа алт, Ц.Цэрэннадмид мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ. 63 кг- ын жинд барилдсан манай хоёр жүдоч өрсөлдөгчдөө ялсаар финалд шалгарсан юм. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир VII байр эзэлсэн байна. Олимпын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай шигшээ багаас эрэгтэй 12, эмэгтэй 9 нийт 21 жүдоч оролцож байгаа юм. Тэмцээнд 55 орны 328 жүдоч оролцож буй юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.179.10.70)

    2015-07-20

    Zaya sain bna. Bayar hurgej iluu ih amjilt gargahiig husen eruue

  • Nutgiin chini ah (202.179.10.70)

    2015-07-20

    Sain baina bayar hurgej amjilt husie.