Эмэгтэй хөлбөмбөгчдийн анхдугаар лигийн тэмцээн болно
- 2015-07-21
- Спорт
- 0

Монголын хөлбөмбөгийн холбооноос анх удаа эмэгтэй тамирчдын дунд лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнд найман багийн 150 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Үүнээс Дархан- Уул, Өвөрхангай аймгийн баг хөдөө орон нутгийг төлөөлөн тэмцээнд оролцохоор болсон байна. Тэмцээн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд багууд өдөр болгон нэг тоглолт хийж, энэ сарын 27-нд лигийн аварга баг тодрох аж. Лигийн тоглолт “Титэм хужирт” болон “Монголын тэмүүлэл” багийн тоглолтоор эхлэх бөгөөд тэмцээнийг “NTV” телевиз шууд дамжуулах юм байна.
М.УУГАНТАМИР

Сэтгэгдэл (0)