Дэлхийн оюутны “Универсиад” наадмаас медаль хүртсэн тамирчдыг шагнав

БНСУ-ын Гвуанжу хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны XXVIII “Универсиад” наадмаас медаль хүртсэн тамирчдыг өчигдөр шагнаж урам- шууллаа. Энэ үеэр Монголын оюутны хол- бооны ерөнхийлөгч Д.Батбаяр амжилттай сайн оролцсон сагсан- бөмбөгийн тамирчин Б.Дархантөгс, Г.Чинбат хөнгөн атлетикийн та- мирчин Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа, жүдо бө- хийн тамирчин М.Уран- цэцэг, Д.Сумъяа нарыг “Манлайлагч оюутан” цол тэмдгээр шагнав. Мөн “Тамирчны алдар” цол тэмдгээр сагсан бөмбөгийн дасгалжуулагч А.Алтан-Очир болон сэтгүүлч А.Алтантуяа нарыг шагнасан байна. “Универсиад”-д оролцсон тамирчдыг ирэх пүрэв гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд хүлээн авч уулзах аж.

Амжилт гаргасан тамирчдын сэтгэгдлийг сонслоо. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяа:

-Манай оюутан тамирчид спорт клуб, их, дээд сургууль, бусад байгууллага, хөдөө орон нутагт бэлтгэлээ маш сайн базаасан. Миний хувьд “Говь резорт”-д 14 хоног Дэлхийн цомын тэмцээний тамирчидтай хамтарсан бэлтгэлд гарсан. Тэмцээний өмнөхөн эх оронд маань зохион байгуулсан олимпын оноо цуглуулах “Чингис хаан” гран при тэмцээнд оролцож түрүүлээд маргааш нь шууд Солонгос руу ниссэн.

Сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ багийн тамирчин Б.Дархантөгс:

-Зоондоо бид таван удаа тоглож, хожигдсон ч Африк тивийн баг болон Чили, Швейцарийн багийг ялж, 24 орны баг тамирчдаас 17 дугаар байрт шалгарсан. Тэмцээнд оролцоод манай тамирчдад ур чадвар, хүчний бэлтгэл хэрэгтэй юм гэдгийг ойлгосон.

М.УУГАНТАМИР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)