Увс аймгийн 90 жилийн ойн барилдаанд дархан аварга А.Сүхбат зодоглоно
- 2015-07-23
- Спорт
- 0

Аймаг сумдын дарга нарт энэ сардаа багтаан баяр наадмаа тэмдэглэх үүрэг өгсөн билээ. Үүний дагуу зарим аймаг, сум баяраа тэмдэглэж эхлээд байна. Баяр наадмуудад улс аймгийн алдар цолтой хүчтэнүүд барилдаж байгаа юм. Булган аймгийн Сайхан сумынхан “Дөрвөн түмэн адууны баяр”-аа хийсэн байна. Наадмын үеэр улс аймгийн 128 бөх барилдсанаас олимпын аварга, улсын харцага Н.Түвшинбаяр түрүүлж, улсын начин Р.Пүрэвдагва үзүүрлэжээ. Олимпын аварга энэ жилийн улсын наадамд шинээр улсын начин цол хүртсэн А.Алтанхуягт өвдөг шороодсон. Мөн энэ онд Увс аймгийн 90 жилийн ой тохиож буй юм. Увсчууд ойн баяраараа “Монгол бөхийн их баяр”, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” уралдааныг зохион байгуулахаар болжээ. Тэд 90 жилийн ойгоо “Монгол бөхийн их баяр” хэмээсэн нь учиртай аж. Учир нь тус наадамд дархан аварга А.Сүхбат барилдах бөгөөд улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь зэрэг улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглох аж. Наадмын найруулагчаар Төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллажээ.

Сэтгэгдэл (3)
unshigch (202.70.43.18)
Yag tyryylne baihdaa Hudlaa sensatslahaa boli Ug naadand barildaagui shdee Hudlaa reklamdahaa boli setguulchid uneniig helj baival yasan yum be
(112.72.13.172)
Түрүүлэх байх хи хи
tur (103.229.122.87)
baidag l asuudal yun engee; zurgiin tsatsaad baidag yum ? ene l gaihaltai sanagdaj bna