Туркийн өдөөсөн аюултай өрөг

Туркийн эрх баригчид сүүлийн үед “Исламын улс” бүлэглэлийн хувьд баримталж ирсэн байр сууриа өөрчилж, тус байгууллагын байрлалыг бөмбөгдаж эхэлсэн билээ. Энэ нь тус улсын Суруч хотноо “Исламын улс”-ын дайчид бөмбөг дэлбэлж, 32 хүн амь насаа алдсантай холбоотой юм. Туркийн тал“Исламын улс”-тай тэмцэхийн зэрэгцээ Курдистаны ажилчны намын (КАН) бүлгүүдийг бөмбөгдөж эхэлсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Учир нь Суруч хотод дэлбэрэлт болохоос өмнө Туркийн эрх баригчид КАН-ыг алан хядах ажиллагаанд буруутгаж эхэлсэн нь энэ үйл ажиллагааг эртнээс бэлтгэж байсныг илтгэх аж. Харин курдууд Ерөнхийлөгч Р.Эрдоганыг 2012 онд хоёр талын байгуулсан энхийн гэрээг зөрчсөн хэмээн буруутгасан байна. Туркийн эрх баригчид болон курд үндэстнүүдийг тусгаар улс болгохын төлөө тэмцдэг тус хөдөлгөөний хооронд олон жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар 40 мянга орчим хүн амь насаа алдсан түүхтэй. Р.Эрдоган КАН-ын байршлыг бөмбөгдсөний дараа тус хөдөлгөөний цаашид улс төрийн яриа хэлэлцээр хийж, гал зогсоох гэрээг улам бататгах үйл явцыг зогсоосон гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Курдүүдийн улс төрийн хөдөлгөөнүүд өөр өөр зорилго агуулсан байдаг. Тухайлбал, курдийн өөрийгөө хамгаалах хүчний зэвсэгт бүлгүүд “Исламын улс”-ын алан хядагчидтай байлдаж, АНУ Иракийн дайны жилүүдээс тэдэнд дэмжлэг үзүүлж байсан. Сүүлийн үед болсон үйл явдлуудаас харахад Туркийн эрх баригчдын зүгээс Сирийн нутгийг бөмбөгдөж эхэлсэн нь жихадистуудтай тэмцэх биш харин курдүүдийг сулруулах зорилго агуулсан гэдэг нь тодорхой болсныг “Econo-mist” сэтгүүлд бичсэн байна. Курдүүдийн тосгоныг бөмбөгдсөнөөр Турк дахь курдуудын талыг баримтлагч сөрөг хүчний Ардын ардчиллын намын дэмжлэгийг сулруулах боломжтой ба Р.Эрдоган тус намаас парламентад сонгогдсон хэд хэдэн гишүүнийг алан хядах ажиллагаанд буруутган шүүхэд өгөх бодолтой гэдгээ илэрхийлсэн аж. Туркийн эрх баригчид “Исламын улс” бүлэглэл хүчирхэгжихэд тодорхой үүрэг гүйцэтгэснийг“Гардиан” сонинд бичиж байв. Тухайлбал, исламистууд өөрсдийн эзэлсэн нутгаас олборлосон газрын тосыг Туркэд хямд үнээр нийлүүлж, тус улсын тусгай албад хариуд нь зэвсэг, тусгай хэрэгсэл нийлүүлж байсныг илтгэх олон баримт нотолгоо байдаг. Үүнээс болж Туркийн тусгай албад болон хил хамгаалах байгууллагын хооронд үүссэн зөрчилдөөний тухай мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан юм. Энэ бүгдээс үзэхэд Туркийн эрх баригчид Исламын улстай тэмцэх дуулианыг ашиглан КАН болон курдүүдийн хөдөлгөөнийг нэг мөсөн дарж авахыг зорьсон бололтой. Гэвч энэ тэмцэлд Сирийн удирдагч Б.Асад оролцож, Р.Эрдоганаас хариугаа авах боломж бүрдэнэ. Б.Асадыг төрийн МЭДЭЭ эрхээс зайлуулахын тулд Туркийн тал их чармайсан боловч ямар нэг үр дүнд хүрээгүй. Мөн Турк дэх дотоод улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсон нь гадаад, дотоод дахь дайсныхаа тоог нэмсэн нь ямар үр дагаварт хүргэх нь ойлгомжгүй. Туркийн эрх баригчид өөрсөдтэй уг гарал нэг, исламын шашин шүтдэг Хятад дахь уйгаруудыг дэмждэгээ илэрхийлдэг нь хоёр орны харилцаанд сайн нөлөө үзүүлэхгүй. Энэ бүхний үр дүнд Турк улсыг бас нэг Пакистан болж хувирах хувилбарыг барууны орнуудад дэмжих магадлалтай юм. Курдүүд нь бие даасан улсгүй хэрнээ хүн амынхаа тоогоор томоохонд орох ард түмний нэг юм. Турк, Сири, Ирак, Ираны нутагт нийт 40 сая орчим курд хүн амьдардаг аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • harhun (202.21.106.112)

    2015-08-05

    Turkiig demjine.uchir n Mongoliig demjdeg uls.Herev Hytad Mongol ruu daitval turk tuslah uchirtai.

  • u (202.21.106.121)

    2015-08-05

    ene turegd syriin muhul l chuhal bsanaas bish uuriinhuu ayulgui baidliig martchihsanii gai. uuduu shidsen chuluu deerees ni ayanga bolj buuh baij de. turk deeguur odoo ***** sunsnuudee avahaar ergej eheljee.

  • M (103.229.121.51)

    2015-08-05

    neg saihan daitwal daitaad islam laliinhniig delhiin hursnuus archij hayaad gazar nutgiin ewtei nairtai huwaagaad awbal amar baihsan haha. mongolchuud min 10 say dawchwal ch ih haaniihaa ih uiliig gvitseendee hahaha