Ч.Нарантуяа 16 дугаар байрт шалгарчээ

 

Азербайжаны Габала хотод буудлагын спортын “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний 50 метрт гурван байрлалаас буудах эмэгтэйчүүдийн дасгалд нийт55 тамирчин өрсөлдөж, олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа 582 оноогоор 16 дугаар байр эзэлжээ. Мөн олон улсын хэмжээний мастер О.Янжинлхам21, Г.Нандинзаяа 25 дугаар байрт тус тус орсон байна. Тэмцээний 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Ц.Мөнхзул зургадугаар байр эзлэн, “РИО-2016” олимпын эрхээ өвөртөлсөн. Бусад тамирчны тухайд, 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд56 тамирчин буудсанаас олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү 549 оноогоор 37 дугаар байрт оржээ. Харин25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд 85 тамирчин буудаж, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа578 оноогоор 20, олон улсын хэмжээний мастер Ө.Өлзийням 559 оноогоор73 дугаар байрт тус тус бичигдсэн байна. Мөн тэмцээний хийн урт бууны эрэгтэйчүүдийн дасгалд 110 тамирчин буудсанаас олон улсын хэмжээний мастер Х.Бямбабаатар, Н.Баяраа, Б.Бишрэл нар 76-99 дүгээр байрт шалгарсан. Хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 112 тамирчин оролцож, олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа,О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар 32-61 дүгээр байрыг эзэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)