“Sync”-ийн Оргил Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
- 2015-09-28
- Спорт
- 0
MN25-р суваг телевизээс зохион байгуулсан “Миний гэр” реалити шоунаас төрөн гарсан “Sync” хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил спортын олз омог дүүрэн явна. Тэрбээр энэ сарын эхээр Болгар улсад болсон Олон Улсын Таеквондогийн насанд хүрэгчдийн 19 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртжээ.
Оргилын хувьд 18 жил энэ спортоор хичээллэж байгаа бөгөөд өөрийн клубийг байгуулж, шавь нараа бэлтгэж байгаа юм. Мөн дан ганц спортоор амжилт гаргаагүй, түүний ахалдаг “Sync” хамтлаг өдгөө рок попын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн, өөрсдийн хүрээллийг бүрдүүлж чадсан хамтлагийн нэг юм.
Б.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл (0)