Жүдо бөхийн бэлтгэлийн ордонтой боллоо
- 2015-09-30
- Спорт
- 0

Япон улсын ЗГ-ын “Соёлын өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Ховд аймагт “Жүдо бөхийн бэлтгэлийн ордон” баригдаж дууслаа. Энэ ордны нээлтийн үйл ажиллагаа 9-р сарын 27-ны өдөр болов.
Нээлтэнд ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МЖБХ-ны \Монголын жүдо бөхийн холбооны\ ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Япон улсын Элчин сайдын яамны Соёл хариуцсан хэлтсийн дарга Ямогота Хиго, МУГТ, жүдо бөхийн дасгалжуулагч Р.Даваадайлай болон аймаг орон нутгийн удрдлагууд оролцлоо.
Нээлтийн үеэр тус жудо бөхийн бэлтгэлийн ордонг МЖБХ-ны нарийн бичгийн дарга М.Бахбатын аав Монголын жүдо бөхийн анхны шигшээ багийн дасгалжуулагч Ч.Машбатын нэрэмжит болгож, аймгийн ИТХ-ын тогтоолыг танилцуулан Биеийн тамир спортын газрын дарга Б.Банзрагчид гардуулан өглөө.
Баруун бүсийн Жүдогийн ордныг барихад Япон Улсын Засгийн газраас 92.278 ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон ба Жүдо бөхийн бэлтгэлийн ордон нэг давхар 362.39 мкв талбайгаар төлөвлөн манай аймгийн “Хатан түнгэл” компани барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн юм.
Жүдо бөх бол Монголын нэрийг Дэлхийд цуурайтуулдаг олон тамирчдаар дүүрэн спортын нэг төрөл юм. Цааш цаашдаа тив дэлхийд нэрээ цуурайтуулсан жүдо бөхийн тамирчид Ховд аймгаас олноороо төрөх болтугай.
Б.Номин-Эрдэнэ

Сэтгэгдэл (1)
Hovd (27.123.214.114)
Ordon gej zaal barichihaad teneg yum shig Ordon gej tenegteh yum a.Beltgeliin ordon gej baidag yum u