Монголд эмчлэх боломжгүй, зүрхний гажигтай 10 хүнд үнэгүй хагалгаа хийжээ

 

        Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын багийн эмч нар Люксенбургийн вант Улсын Зүрхний төвийн интервеншнл кардиологийн институтийн (INCCI) зүрхний мэс заслын багтай хамтран дотоодод хийх боломжгүй, өндөр өртөгтэй зүрхний мэс заслыг 10 хүнд үнэ төлбөргүй хийжээ. Тус эмнэлэгт Люксенбургийн эмч нар МОН/005 төслийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Төслийн зорилго нь эмнэлгийн зүрхний мэс заслын багийн ур чадварыг сайжруулах, 2-3 жилийн дотор Зүрхний мэс заслын тасгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг сайжруулахад оршиж байгаа юм. Ингэснээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасаг өдөрт нэг, жилд 250 мэс заслыг тасралтгүй явуулах боломжтой болно. Мэс заслын үед ноцтой хүндрэл болон бусад бэрхшээл гараагүй бөгөөд хагалгааны дараа өвчтөнүүдийн биеийн байдал сайн, тогтвортой болж, ердийн тасаг руу шилжээд байна. Ирэх оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үлдсэн гурван удаагийн мэс заслын сургалтыг хийхээр Люксенбургийн эмч нар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)