Монголд эмчлэх боломжгүй нэг хүнийг Солонгост үнэ төлбөргүй эмчилнэ
- 2015-11-04
- Эрүүл мэнд
- 0

Монгол Улсад эмчлэх боломжгүй зарим өвчтэй хүмүүсийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрджээ. Тодруулбал, БНСУ-ын “Мёнжи” эмнэлэг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хүмүүнлэгийн ажил явуулах санал ирүүлсэн бөгөөд Монгол Улсад эмчлэх, ар гэрийн боломжоос шалтгаалан мэс засалд орох боломжгүй байгаа нэг хүнийг сонгон бүх зардлыг даан Солонгост эмчлэхээр болсон байна. Үүнд хамрагдахыг хүссэн хүмүүс өөрийн хүсэлтийг долоо хоногт багтан нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэх шаардлагатай аж. Харин өвчтөн өөрийн орны аль нэг эмнэлгийн хяналтад байгаа, онош нь тодорхой, эмчилгээг шууд эхлүүлэхэд бэлэн байх ёстойюм байна. Нийслэлийнэрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат “Бидөөрийн эрх мэдлийн хүрээнд альнэг хүнийг эмчилгээнд явуулж болно. Гэхдээ эхний удаадхүнээ зөв сонгоод явуулах юм бол цааш нь дахин үргэлжлэх боломжтой. Ялангуяа хүүхэд, юм уу залуу хүн явуулбал зүгээр юм гэж бодож байна. Манай эрүүл мэндийн байгууллагууд өвчтөнүүдээ гадаадад эмчлүүл гэж явуулаад байх нь зохистой биш. Гэвч эмнэлгүүдэд төсөв, тоног төхөөрөмж нь байхгүй болохоор тал бүрийн арга зам хайж байна” гэв. “Мёнжи” эмнэлгийн хувьд Монголоос мэс засал хийлгэхээр очих хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангасан гэдэг мэдээллийг ирүүлжээ. Өвчтөнийг сонгомогц энэ долоо хоногтоо багтаан явуулах юм байна.
М.Энх

Сэтгэгдэл (0)