Харлаж сайртсан тохой, өвдөгнөөс салах арга
- 2015-11-11
- Эрүүл мэнд
- 0

Юуны өмнө өвдөг, тохой, суганы арьс харлах нь арьсны хэвийн үзэгдэл гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Энэ нь ихэвчлэн боровтор арьстай хүмүүст илүү анзаарагддаг ягаад гэвэл өвдөг, тохионы хар гэдэг маань арьсны эсүүд үхэж ихээр цугларсны улмаас харлаж харагддаг юм. Энэ асуудал Араб болон Африк гаралтай хүмүүст бол бүр илүү тохиолддог. Тиймдээ ч тэдэнд зориулсан арьс цайруулах тоснууд их байдаг.

Өвдөг, тохой харлахад нилээд олон зүйлс нөлөөлдөг. Хэрэв таны өдөр тутам хийдэг үйл хөдөлгөөнүүд ( өвдөглөж суух, дасгал хийх гэх мэт) тохой юмуу өвдөгөн дээр их үрэлт үүсгэдэг бол энэ нь өвдөг тохой харлахад нөлөөлнө. Мөн генээр дамждаг, аав ээжийн аль нэгнийх нь өвдөг тохой харладаг бол танийх ч мөн адил тэгэх магадлалтай. Зарим нэг ууж буй эм, гормон, юмуу өвчний улмаас арьсны эсүүд меланин гэх харавтар пигмент илүү ихээр ялгаруулдаг.
Энэ асуудлаас бүр мөсөн ангижирах хялбархан аргууд байдаг. Товчхондоо цугларсан хар арьсны эсүүдийг байнга гуужуулснаар цайруулж болдог. Миний хувьд хамгийн үр дүнтэй байсан аргаа зааж өгөе.
Хоёр халбага хүнсний сода дээр нэг халбага лимоний шүүс нэмж хутгаад зуурмаг бэлдэнэ. Уг зуурмагаа, тохой, өвдөг, сугандаа түрхээд 2-5 минут байлгана. Энэ хугацаанд лимоний шүүсэндэх хүчилүүд нь арьсний үхсэн эсүүдийг суллаж гуужихад хялбар болгодогоос гадна цайруулах үйлчилгээтэй. Хугацаа дууссаны дараа зуурмагаараа цайруулах гэж буй арьсаа сайтар үрнэ. Зуурмаг дах хүнсний сода нь скраб маягаар ажиллаж үхсэн эсүүдийг гуужуулна. Үрж дуусаад бүлээн усаар сайтар цэвэрлэнэ. Хамгийн сүүлд нь арьсаа чийгтэй байхад нь тослог сайтай тос түрхэж чийгшүүлнэ. Vaseline, 100% ийн shea butter, coconut oil, Seaberry гийн чацарганатай тос зэргийг хэрэглэж болно.
Энэхүү аргыг та хүссэн үр дүнгээ үзтэлээ өдөр бүр хэрэглэж болно. 2 долоо хоногийн дотор мэдэгдэхүйц өөрчлөлт гарна . Бүр яаралтай бол угаасны дараа дахин лимоныхоо шүүсийг түрхэж 10 минут болгоод арчилгүйгээр чийгшүүлэх тос түрхэж бас болно.
С.Ням

Сэтгэгдэл (0)