Томуугийн эсрэг вакцин хийж байна

        Цаг агаар хүйтэрч байгаа учир томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэн. Тиймээс улирлын томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет, зарим хувийн эмнэлэгт хийж эхэлжээ. Энэ жил аймаг, дүүрэг, албан байгууллагын захиалгад үндэслэн нийт 45 мянган хүнд хүрэлцэх вакцин хүлээн авч хуваарилан хүргүүлж байна.

 

Тодруулбал, 21 аймгийн Эрүүл мэндийн газарт 16 мянга, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэлд 5000 хүн тун, бусад эмнэлэг, хил, гааль, цагдаа, онцгой байдал, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний эрсдэлтэй ажлын байранд ажиллагсад болон хүүхэд асрах газрууд, нялхсын клиник сувилал зэрэг 40 гаруй байгууллагад 24 мянган хүн тун вакцин хуваарилжээ.

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)