Хэт таргалалт аливаа өвчний эх үүсвэр болдог
- 2015-11-18
- Эрүүл мэнд
- 0

Салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан хүүхдийг таргалалтаас сэргийлэх арга хэмжээний тухай уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад эрүүл мэнд, хүнс, боловсрол, нийгмийн хамгаалал, хяналтын салбарын газрын дарга, мэргэжилтнүүд, салбаруудын харьяа судалгаа шинжилгээ, бодлого хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хүүхдийн таргалалт олон хүчин зүйлээс үүдэлтэй байдгийн хамгийн өндөр эрсдэл нь эцэг эхийн таргалалт бөгөөд энэ нь гэр бүлийн орчин болон гентэй холбоотой байдаг аж. 5-17 насны хэт таргалалттай хүүхдүүдийн 70 хувь нь зүрх судасны өвчтэй болох өндөр эрсдэлтэй байдаг байна. Мөн цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдсээр чихрийн шижин үүсэх эрсдэлийг бий болгодог. Хэт таргалалттай хүүхэд насанд хүрсэн хойноо ч жингийн илүүдэлтэй байх магадлал их байдаг аж. Тиймээс зүрхний, чихрийн шижин, харвалт, хэд хэдэн төрлийн хавдар , яс, үе мөчний үрэвсэл зэрэг өвчтэй болох эрсдлийг дагуулна. Тиймээс эрүүл амьдралын хэв маяг буюу эрүүл хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байхыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)