Монголын үрс бүхэн эрүүл байг

Жил бүрийн 11-р сарын 17-ны өдөр нь дутуу төрөлтөөс сэргийлэх, дутуу төрсөн нярайн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулдаг чухал тэмдэглэлт өдөр юм.  Анх 2008 онд Европийн эцэг эхчүүдийн холбооноос тэмдэглэж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар дэлхийн 200 улс орон тэмдэглэн өнгөрүүлж, 1.6 тэрбум гаруй хүнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүрч байна.

 

 

        Дэлхийн хэмжээнд жил бүр 15 сая нярай дутуу төрж байгаагийн 1 сая нь нас барж байна гэсэн харамсалтай статистик үзүүлэлт гарчээ. Харин Монгол Улсад нийт төрөлтийн 7% нь дутуу төрдөг бөгөөд нярайн эндэгдлийн 65-70%-ийг дутуу төрсөн буюу бага жинтэй нярай эзэлдэг.

 

Тиймээс энэхүү асуудалд олон нийтийн  анхаарлыг хандуулах, дутуу төрөлтөөс сэргийлэх мэдлэг мэдээллийг жирэмсэн эмэгтэй, түүний ар гэрийхэнд олгох,  дутуу  нярайд асаргаа сувилгааг зөв үзүүлж сургах зорилгоор  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран, Байгалийн эрдэст Хужирт ус ивээн тэтгэн “Алгын чинээхэн минь” өдөрлөгийг налайх дүүрэг болон ЭХЭМҮТ-д  зохион байгууллаа.

 

 

Жирэмсэн эхчүүддээ болон ирээдүйд ээж болох бүсгүй бүрт бяцхан зөвөлгөө хүргэхэд: Дутуу төрөлтөөс сэргийлэхийн тулд жирэмсэн эхчүүд маань өөртөө сайтар анхаарал халамж тавих хэрэгтэй. Аль болох шим тэжээл сайтай хоол хүнс, эрдэст ус хэрэглэх, хангалттай сайн амарч байх, жирэмсний хяналтанд эрт орох, эмчийн үзлэгт тогтмол очиж байх, срессээс зайлсхийх, өөрийн эрүүл мэндийн байдлыг хангах зэрэг нь жирэмсний хугацааг гүйцээхэд чухал дэмжлэг болно. Монголын үрс бүхэн эрүүл байг.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)