Гурван эмнэлгийн үйл ажиллагааг зогсоожээ

        Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар НМХГ-аас өчигдөр мэдээллээ. Шалгалтад улсын 16, хувийн14, шүдний12 эмнэлгийг хам -руулжээ. Шалгалтаар илрүүлсэн зөрч-лийн талаар НМХГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. Тэрбээр “Хяналт шалгалтаар дунд эрсдэлтэй тав, бага эрсдэлтэй37 байгууллагыг үнэлж, давхардсан тоогоор нийт268 зөрчлийг илрүүлсэн. Үүнээс“Баянзүрх эмнэлэг” ХХК тусгай зөвшөөрөлгүй, “Эвада” ХХК-ийн шүдний эмнэлгийн рентген аппарат ашиглалтын зөвшөөрөлгүй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн рентген кабинет хамгалалтын хаалгагүй туяаны өндөр алдагдалтай үйл ажиллагаа явуулж байсан. Дээрх гурван байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоосон. Харин шалгалтын явцад Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн тө-вийнхөн зөрчлөө арилгасан тул үйл ажил лагааг нь буцаан сэргээсэн” гэв. Хя налт шалгалтаар рентген кабинетад дүрмийн шаардлага хангасан зориулалтын агааржуулалтгүй, рентген шинжилгээний өрөөнүүдэд анхааруулах санамж, гэрлэн дохио байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрч-лийг илрүүлжээ.

 

С.Юмсүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)