Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1920 төгрөг болно

 

        Иргэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлд сарын 1920 төгрөг төлж эхэлнэ. Тиймээс эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй болон олон жилээр шимтгэлээ төлөөгүй иргэд энэ ондоо багтааж төлөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар ирэх оноос оюутнууд шимтгэлээ өөрсдөө төлж эхэлнэ. Даатгалд хамрагдсан иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой байдаг. Гэвч энэ эрхээ хангалттай эдэлж чаддаггүйгээс Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулиар өөрөө авах тусламж үйлчилгээгээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж байгаа юм. Даатгуулагч нь жилд нэг сая 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авна. Өнөөдрийн байдлаар даатгуулагч нь сард 670, жилд 8040 төгрөг төлж байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)