“Европа лиг”-ийн хэсгийн тоглолтууд боллоо
- 2015-11-28
- Спорт
- 0
Европын хөлбөмбөгийн холбооны “Европа Лиг”-ийн тэмцээний 2015-2016 оны улирал үргэлжилж байна. Энэ сарын 26-ны шөнө хэсгийн тав дахь тоглолтууд болоход “Динамо Минск”-“Виктоия Плезнь” 1:0, “Рубин Казань”-“Тьюн” 2:0, “Краснодар”-“Боруссия Дортмунд” 1:0, “Лацио”-“Днепр” 3:1, “Спортинг”-“Локомотив Москва” 4:2, “Бешикташ”-“Скундербур” 2:0, “Андерлехт”-“Монако” 2:0, “Тоттенхэм Хотспур”-“Карабаг” 1:0, “Шальке 04”-“АПОЭЛ” 1:0, “Спарта Прага”-“Астерс” 1:0, “Партизан”-“Аз Алкмаар” 2:1, “Атлетик Бальбао”-“Аусбург” 3:2, “Лига”-“Мидтиланд” 1:0, “Наполи”-“Брюгге” 1:0, “Брага”-“Либерек” 2:1, “Марселль”-“Гронингер” 2:1, “Фенербахче”-“Молде” 2:0, “Аякс”-“Селтик” 2:1, “Вильяреал”-“Рапид Вена” 1:0, “Ливерпуль”-“Бордо”-г 2:1-ээр хожиж, “ПАОК”-“Кабала” 0:0, “Леч”-“Беленсес” 0:0, “Росенбург”-“Сент Этьенне” 1:1, “Базель”-“Фиорентина” 2:2-оор тэнцсэн юм.
Эхний таван тойргийн дараах байдлаар Туркийн “Фенербахче”, Английн “Ливерпуль”, ОХУ-ын “Краснадор”, Германы “Боруссия Дортмунд”, Италийн “Наполи”, Испанийн “Вильяреал”, Австрийн “Рапид Вена”, Португалын “Брага”, Италийн “Лацио”, Францын “Сент Этьенне”, Швейцарийн “Базель”, Английн “Тоттенхэм Хотспур”, Германы “Шальке 04”, Чехийн “Спарта Прага”, Испанийн “Атлетик Бальбао” хэсгээс гарах болзлоо хангалаа.
Харин өнгөрсөн улирлын шигшээд шалгарсан Украйны “Днепр” тааруухан тоглолто үзүүлж, хэсийн шатнаас хасагдлаа. Тэд таван тоглолтын гуравт нь хожигдож, дөрөвхөн оноо авсан байна.
Г.Төмөр
Сэтгэгдэл (0)