“ИРЭЭДҮЙД илгээх ДАРХЛАА” сэдэвт лекц болно

 

 

        Нийгмийн Ардчилал “МОХ”, “Эрүүл-Монгол клуб”-ээс санаачлан “Ирээдүйд илгээх Дархлаа” сэдэвт эрүүл мэндийн чиглэлийн лекцийг Монголын их дээд сургуулийн оюутан залуус төдийгүй иргэдэд  нээлттэй, үнэ төлбөргүйгээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 1700 цагт зохион байгуулах гэж байна. Энэхүү лекцийг Ерөнхий мэс заслын их эмч, Эрүүл-Монгол клубын Тэргүүн, “Хорын ерөндөг” номын зохиогч Х.Бат-Ирээдүй, ХСҮТ-ийн дүрс оношилгооны их эмч, Эрүүл-Монгол клубын Тэргүүлэгч П.Бат-Ирээдүй нар “Монголын улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тэргүүлэх өвчлөл түүнээс та хэрхэн сэргийлэх”, “Оюутан залуусын амьдралын зөв хэв маяг, хэвшил-Биохэмнэл”, Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд түүнээс гарах гарц зэрэг сэдвийн хүрээнд унших юм. Тус лекцийн үеэр эм ханган нийлүүлэх байгууллагууд иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүний талаарх сурталчилгаа, худалдаа хийх, “Хорын ерөндөг ном”-ын хямдралтай худалдаа явагдах болон урлаг соёлын арга хэмжээ явагдана. Та бүхэн хүрэлцэн ирж өөрсдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийнэ үү.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • о (202.179.24.119)

    2015-12-09

    Сэдэв нь зүгээр юм байна