Харвони эмийг 15-наас худалдаалж эхэлнэ
- 2015-12-08
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэнд, спортын яам АНУ-ын “Gilead Sciences” компанитай хамтран ажиллаж, элэгний архаг вирусийг эмчлэх харвони эмийг Монгол Улсад 98 хувийн хөнгөлөлттэйгөөр оруулж ирж байгаа билээ. С вирусийн эсрэг үйлчилгээтэй энэхүү эмийг энэ сарын 15-наас эхлэн худалдаалж эхлэхээр болсон байна. Эхний ээлжид 1600 хүний хэрэглэх эм орж ирэх бөгөөд цаашид хүн амын хэрэгцээнд тулгуурлан нийлүүлэлт хийнэ гэж “Gilead Sciences” компанийнхан мэдэгдсэн. Харин энэхүү эмийг худалдаалах үнийг тухайн оронд С вирусийн тархалт ямар байгаа, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, өвчний дарамт зэргийг харгалзан үзэж тогтоодог юм байна. АНУ-ын зах зээлд энэ эмийг 94 мянган ам.доллараар худалдаалдаг гэнэ. Хепатит С вирусийн эмийг түгээхээр 22 эмийн санг сонгосон. Эмчлүүлэгч нь эмчийн зааврын дагуу шинжилгээг тухай бүрт нь өгөх бөгөөд сардаа уух эмийг дуусахаас 2-3 хоногийн өмнө эмийн сангаас худалдаж авсан байх шаардлагатайг анхаарууллаа. Түүнчлэн нэг шахмал эмийг өдөрт нэг удаа тогтсон цагт ууна. Дараагийн сарын эмийг авахдаа өмнө сарын уусан эмийн саваа буцааж өгөх ёстой юм байна.
Ц.Заяа

Сэтгэгдэл (1)
zochin (103.26.195.157)
Иелийн их сургуулийн хуульчид "Харвони" эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгчээ http://www.medee.mn/main.php?eid=71677 Iim l baina daa, ene shuten bishreed baigaa em ni iimerhuu yanziin l em baina daa