Гарын алга хөлрөх нь мэдрэлийн системийн хямралаас шалтгаална
- 2015-12-08
- Эрүүл мэнд
- 0
Гарын алга хөлрөх нь биө хөлрөхөөс огт өөр физиологийн үзэгдэл юм. Энэ нь халууцсанаас бус харин цочролоос үүдэлтэй бөгөөд ямар нэг зүйлээс айж цочих, нэг зүйлд хэт анхаарлаа төвлөрүүлэх үед гарын алга хөлөрдөг нь тогтоогджээ. Мөн унтах үед гарын алга хөлөрдөггүй. Учир нь унтах үед гарын алга дахь хөлсний булчирхайн үйл ажиллагаа зогсдог бөгөөд харин тэр үед бие хөлөрдөг аж. Гарын алга хөлрөхөд гэрийн нөхцөлд хийгдэх эмчилгээ:
Гарын алга хөлрөх нь гол төлөв бэлгийн бойжилтын насны хүүхдүүдэд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог судас мэдрэлийн хямрал юм. Энэ нь янз бүрийн хордлого, хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт ядрах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг. Зарим хүний бие махбодийн онцлогоос болж жилийн аль ч улиралд гарын алга хөлийн ул нь хөлөрдөг. Ийм үед формалины гурван хувийн уусмал хэрэглэхэд бүрэн арилна.
1.Гараа эхлээд халуун усанд дүрж угаагаад дараа нь хүйтэн усаар угааж хэсэг хугацаанд дүрж байлгана. Халуун хүйтэн усны температурын ялгаа их байх тусмаа сайн нөлөө үзүүлнэ. Үүний дараа 30-60 хувийн спиртээр арчина. Үүнийг өглөө оройд байнга хийвэл та 7 хоногийн дотор л үр дүнд сэтгэл ханамжтай байх болно.
2.Гараа 7 хоногт нэг удаа формалиныг спирттэй хольж найруулсан шингэнээр арчиж бай. Орцыг өөрийн үзэмжээр сонго.

3.600 гр бүлээн 1 цайны халбага борын хүчлийн нунтаг дээр багахан нүүр гарын саван хийж уусгана. Ийм усанд гараар 5 минутын турш дүрж байлгасны дараа арчиж, глицирин нимгэн түрх, 10 минутын дараа зөөлөн алчуураар арчаарай.
Эдгээр аргуудын аль нэгийг нь хэрэглэсэн ч болно. Эцэст нь та хэний ч өөдөөс гараа нүүр бардам сунгаж болно.
Бэлтгэсэн: П.Энхбаатар

Сэтгэгдэл (1)
(59.153.114.239)
ЗӨВ ШҮҮ