Хоолой зайлах арга

Ер нь хүн бүр өглөө босоод нүүр гараа угаадаг шиг өглөө бүр, хоол унд идсэний дараа, ам хоолойгоо зайлж сурах хэрэгтэй. Энэ нь шүд амны хөндий, хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд чухал арга хэмжээ юм.

 

Ялангуяа жамц давсны уусмалаар хоолойг тогтмол зайлж сурах хэрэгтэй. Эрүүл хүн том балга ус амандаа балгаад толгойгоо гэдийлгэн хамраар амьсгалаа авч амаар амьсгалаа гаргахдаа хоржигнуулан хоолойгоо хүчтэй зайлна. Нэг дор 10-15 удаа ингэж зайлвал шүд ам хоолойд наалдаж хуримтлагдсан зүйлүүд гарч ам, хоолой цэвэршинэ.

 

Ялангуяа ам гашилдаг өглөөд амнаас муухай үнэр, амт гардаг тохиолдолд ингэж зайлж хэвших хэрэгтэй. Зарим үед хоолой хамар хоёроо хамт угааж болно. Үүний тулд уусмалаа хамраар татаж хоолой руу оруулах маягаар угаана. Хоолой өвдсөн тохиолдолд хоолой зайлах уусмалаа бүлээсгэх хэрэгтэй. Эцэст нь усаа амандаа балгаад гэдийхгүй зөвхөн амны хөндийг зайлж шүдээ угаах хэрэгтэй. Мөн бид чих хамар хоолойн өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлж эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болох хэрэгтэй.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)