“Ноёд констракшн” ХХК-ийн “Таравлин” хотхон “Шилдэг бүтээн байгуулалт”-аар шалгарлаа
- 2015-12-25
- Эрүүл мэнд
- 0

"Ноёд констракшн” ХХК-ийн хувьд өнгөрч буй 2015 он амжилт бүтээлийн он байсан гэхэд хилсдэхгүй. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 540 айлын "Таравлин” хэмээх хотхоны нэгдүгээр ээлжээ амжилттай хүлээлгэн өгөөд байгаа юм. Орон сууцны тохижилт, гаднах үзэмж, оршин суугчдын үнэлэлт, сэтгэл ханамжийн баталгаа өндөр байсан учраас "Grandexpo-2015” үндэсний фестивалийн Toп-5 барилгын нэгээр шалгарсан юм.
Тус компанийн Ерөнхий захирал С.Билэгт өнгөрсөн жил барилгын салбарын шилдэг төсөл хэрэгжүүлэгч, оны онцлох хүнээр шалгарч байсан билээ.
"Grandexpo-2015” үндэсний фестивалиас гадна өдөр тутмын "Өглөөний сонин” болон хэвлэл мэдээллийн байгууллагын санал асуулгаар тодруулж, уламжлал болгон явуулдаг шилдэг бүтээн байгуулалт, шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгчээр "Ноёд констракшн” ХХК шалгарч УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн ХХААЯ-ны сайд Р.Бурмаа нар шагнал гардуулан баяр хүргэсэн юм.
Уралдаан бүхэндээ түрүү айраг хүртдэг хурдан хүлэг шиг "Ноёд констракшн” ХХК-ийн хамт олон гурван жил дараалан шилдэг төсөл хэрэгжүүлэгч, шилдэг бүтээн байгуулагчаар шалгарч байгаа юм. Бүтээн байгуулалтын цаана улс орны хөгжил дэвшилд оруулсан барилгачин залуусын маань урам зориг, хүсэл тэмүүлэл байгаа юм. 2015 онд амжилт бүтээлээрээ шилдэг байж чадсан "Ноёд констракшн” ХХК-ийн хамт олон баяр хүргье.
Ж.Болор

Сэтгэгдэл (2)
zochin (202.21.106.114)
Bilegt avgain zalilan udahgui ilerne e
(202.126.89.149)
Энэ чинь нөгөө Буяндоржтой заргалдаад байдаг авгай юу. "Тарвалин" гэдэг чинь хийд биш бил үү. Хийдийнх нь хажууд барилга барьж байна даа гэж бодож байтал харин мань Ариунболд хамба гуай өөрөө бариулж байгаа юм байна л даа. Бизнесчин лам уу, ламчин бизнесмэн үү. Ямар ч байсан мунхаг миний бодлоор бизнес хийх буяны мөр хөөх хоёрыг нэг тэргэний хоёр дугуй болгосон овсгоотой л ламчин юм даа.