Тамхи тайвшруулдаггүй
- 2016-01-09
- Эрүүл мэнд
- 0

Тамхи татсанаар тайвширдаг хэмээн ярилцдаг. Гэвч эрдэмтэд тамхи татах нь хүний сэтгэл санааг тайвшруулдаггүй болохыг судалгаагаар тогтоосон байна. Судалгаанд 40-өөс дээш насны 6.5 мянган тамхи татдаг хүнийг хамруулж, тавны нэг хувь нь сэтгэцийн гүн хямралтай байдгийг илрүүлжээ. Тамхи татдаг хүмүүс ийм хорт зуршлаас хол байдаг хүмүүсийг бодвол илүү их бухимдалд ордог байна. Архаг тамхичид тамхи татдаггүй, тамхи татахаа больсон хүмүүсээс 70 хувь илүү гүн хямралд ордог болохыг тогтоожээ. Энэ хорт зуршлаас ангижирч байгаа хүн зөвхөн эрүүл мэндээрээ төдийгүй сэтгэцийн хувьд ч эрүүлжинэ гэдгийг эрдэмтэд онцолсон байна.
С.Ням

Сэтгэгдэл (0)