Цагаан сарын сархдын даруулга таван хувийн хүүтэй зээл
- 2016-01-16
- Эрүүл мэнд
- 0

“Баяраа өөрөө ширээн дээрээс уначихсан юм байна лээ” гэдэг шиг Монголын арилжааны банкууд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбогдуулан орон сууцны найман хувийн зээлийг зогсоосон нь зүгээр л шалтаг байсан аж. Уг нь банкны барьцаанд байгаа ч өөрийн болох байр сууц буюу үл хөдлөх хөрөнгөө давхар барьцаалъя, зээлийн дэнчинд тавья гэсэн иргэний эрхийг Үндсэн хуулийн Цэц зөвшөөрсөн юм байна л даа. Үүнийг далимдуулаад арилжааны банкууд Засгийн газарт дунд хуруугаа гозойлгож харуулсан юм байж. Одоо амлалтдаа бантсан эрх баригчид Ипотекийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, Цагаан сарын өмнө батлан гаргахаар шамдаж сууна. Харин ипотекийн зээлийг зогсоосны горыг мэдээж иргэд л амсч байгаа. Тодруулбал, Монголын ипотекийн корпорацийн мэдэгдэж байгаагаар 1200 орчим өрх шинэ орон сууцанд орох боломжоо алдсан байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд болон Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар орон сууцны зээлийн хүүг таван хувь хүртэл багасгах боломж байгаа талаар мэдэгдсэн нь дээрх орон сууц мөрөөдөгчдөд “сохорсон биш завшив” гэгч болох нь бололтой.
Гэвч асуудал их байна аа. Одоогийн байдлаар найман хувийн хүүтэй зээлийн үлдэгдэл 2.4 их наяд төгрөг байгаа бөгөөд зээл цааш үргэлжилбэл энэ онд 3.0 их наяд төгрөгт хүрэх магадлалтай гэж тооцоолж байна. Гэхдээ зээлийн хүүг бууруулах хувилбар нь урьдчилгаа төлбөрийн хувийг багасгах зэрэгтэй харьцуулбал илүү бодитой бөгөөд хүртээмжтэй байж болох арга мэт санагдаж байгаа юм. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн 2013 онтой харьцуулахад /тэр үед инфляц 13-14 хувьтай байсан/ энэ нь нэлээд боломжийн хувилбар байх. Үндэсний статистикийн хороо үнэн мэдээлдэг бол одоогоор инфляц 2.9 хувьтай болсон гээд байгаа шүү дээ. Цаашдаа нэг хувьд ч хүрэх магадлалтай гэж тооцоолж байна. Тэгдэг бол бүр л сайн. Учир нь, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийсэн судалгаагаар орон сууцны үнийн индекс нэг жилийн дотор 10.9 хувиар буурсан байна. Энэ хэрээр орон сууцны өгөөж нэмэгдэж, илүү олон айл өрх буйраа сэлгэсэн гэсэн үг. Үүнийг дагаад алсын мөрөөдөл иргэдэд ойртож байгаа гэж хэлж болно. Монголын барилгын үндэсний ассоциацийн мэдээлснээр 2018 он гэхэд найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдахыг хүсэгчдийн тоо 63 мянга гаруй л үлдэх юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар нийслэлд хэрэгжиж буй орон сууцны 480 орчим төсөл байгаа гээд бодвол эрэлт нийлүүлэлт ойрын үед давхцах баримжаа байгаа юм. Дээр нь одоогоор орон сууцанд амьдрахыг хүсэгч иргэдийн 31 хувь нь /200 мянга гаруй/ худалдан авах чадвартай гээд тооцвол Улаанбаатар утаанаасаа салах цаг ойртсоор байх шиг.
Гэтэл эрх баригч АН Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр шалтаглан найман хувийн зээлийг Монголбанктай үгсэн хуйвалдаж зогсоосон дүр эсгэж, дахин сэргээхдээ тав хүртэл хувиар бууруулах гэхчлэн сонгуулийн шоу хийж байгаа нь шог л байхгүй юу. Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Одгэрэлийн мэдээлснээр орон сууцны захиалга 75-80 хувиар хүлээгдсэн гэж байна. Цаг хугацаатай уралдаж ажил амьдралаа зохицуулж яваа ипотекийн зээлтэй 76 мянга гаруй айл өрхийн тоо энэ хугацаанд хэдээр нэмэгдэх байсныг хөгжмийн зохиолч Х.Балхжав бид таашгүй шүү дээ.
Харин бодууштай нэг асуудал нь орон сууцны үнийн бодлого юм. 2013 оноос ипотекийн зээл олгож эхлэхтэй зэрэгцэн орон сууцны үнэ хоёрхон сарын дотор 15-20 хувиар өсч байсныг мартаж боломгүй. Өнгөрсөн оноос шинэ орон сууцны үнэ 14, хуучных 4 хувиар буурсныг барилгын компани, үл хөдлөх хөрөнгийн зууч нар марталгүй санаж, “шархаа нөхөх” зорилгоор хий хөөрөгдөж байж мэдэх л улс шүү дээ, манайхан. Үүнийг төр засгаас анхаарч, найм ба түүнээс дээш хувийн хүүтэйгээр орон сууцны зээлдээ “дарлагдаж” байгаа олон мянган айл өрх рүүгээ хандах биз ээ.
Эрх баригч АН, УИХ-ын дарга хэлсэндээ хүрч орон сууцны зээлийн хүүг таван хувь болгочихдог юм бол сар шинийг будаг нь ханхалсан байрандаа угтах айл өрх, саахал хот айлын ярианы сэдэв, сархдын даруулга нь тэр болох байх. Сонгуулийн сураг ажиг, арга барил аа гэж...
Д.Мөнх

Сэтгэгдэл (9)
Jeff Michael (166.88.193.208)
Сайхан өдөр Таны өрийг нэгтгэн? таны гэрийн зээл авах уу? Ямар ч зээлийн шалгах? Тиймээ чи чадна... Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэрэгтэй байна, ярьж, танд туслах гэж болно. Та ядуу үхэх байх хэрэггүй мөн чимээгүй, бид таны бүх өрийг нэгтгэн шийдвэрлэх энд байгаа чинь 2% нь бага хүүтэйгээр санхүүгийн нөхцөл байдал. Бид нэгтгэх зээл танд туслах гэж * Хувийн зээл * Бизнесийн зээл * Нүүр хуудас зээл * Нэгтгэх зээл * Машин Санхүү * € 2,000 хүртэл € 100,000.000 боломжтой Яаралтай сан нь бидний хувьд jsemkffloaninvestment@gmail.com: Бүхний компани захиа холбоо барина уу танд туслах, эелдэг зээл нь таныг дэмжин туслах болно .. түүний нэг өдөр цалин гарч нэг өдөр зөвшөөрөл .. зүгээр л 1 2 цаг. Үйлчлэлийн үед бид Jeff Michael
(103.26.193.2)
elbegee chi tenegteheel bolchihl doo
(103.26.193.2)
elbegee chi tenegteheel bolchihl doo
(59.153.113.252)
хөөрхий дөө алдарт МАН-ыг үдэх өдөр ирэх л юм байна үнэхээр авдараа ухаад хүнээс зээлээд амьдардаг байсанаа таг мартдаг хүмүүс юм даа одоо энэ намыг гэвэл дандаа бие биенийхээ ***** ухаад хамаатан садангаа хөлдөө жийгээд балрах вий дан дээлтэй сайд олигтойхон ажилгүй компанигүй ах дүү хамаатан садантай зөвхөн өөрөө хөлжсөн дандаа өөрсдийн хүүхэлдэйтэй хүмүүс энэ намаас томилогдох уу
баяраа (125.134.201.167)
Үлгэрт хууртан үзэл бодлын дайны зхолиос болж сонгууль хийхээ больцгооё Монголчуудаа!!! Бид өөрсдийн гэсэн засаглалын шилдэг тогтолцоотой улс билээ. Юунд арга мухардацгааж заавал сонгууль хийхгээд байгааг ойлгохгүй байна. Хүннү гүрнээс эхтэй хүчирхэг явсан МОНГОЛЧУУД түмтийн чуулган нэртэй гэр бүл дээр суурилсан шилдэг тогтолцоотойг өвөг дээдсүүд чинь сануулж байна. Бүх нийтээрээ нэгдэн хэлэлцэж хариас орж ирсэн сонгуулийн гаж тогтолцоог халцгаая!!!
(203.194.118.92)
Энэ 5 хувь бол ардчилсан намын сонгууль угтсан бас нэг залилан хууралт юм шүү
ӨВ (112.72.12.9)
Төрийн толгойд байгаа хүмүүсийг бүгдийг солиё.
Nuuts zochin (203.91.115.40)
Shal teneg yum aa neeree yahaaraa yum oilgodoggui bn aa yu ch gj heleed nemergui yum bn
(203.91.115.35)
Yaaj ch muu heleed nemergui ee. Shine bairand orson aild ochood tanai huuchin modon jorlontoi hashaa mun saihan shuu gesentei l adil sonsogdoj bna