Солонгосын эмч нар ирж имплант хийнэ

Нүүр, ам судлалын “NEI” эмнэлэгт Нэгдүгээр сарын 23-нд Солонгосын эмч, сувилагч нар ирж шүдний имплант хийх юм байна. Эмч нарын  хувьд өндөр чадвартай мэргэшсэн баг бөгөөд өмнө нь мөн тус эмнэлэг дээр хэд хэдэн удаа имплант хийж байжээ.

 

Шүдний имплант гэдэг нь эрүүний ясыг элэгдэхээс урьдчилан сэргийлэх болон зогсоох зорилгоор унасан шүдний оронд хиймэл шүдний ёзоорыг эрүүний ясанд суулгаж дээр нь шаазан бүрээс хийдэг. Шүдний имплант нь хиймэл шүдний ангилалд багтахаас гадна гоо сайхны өндөр ач холбогдолтой.

 

Шүдгүй хүн нь ярих инээхдээ өөртөө хязгаарлалт тавихаас гадна тухайн хүний идэх зуршилд өөрчлөлт орсноор  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж шаардлагатай эрдэс бодисоо авч чадахгүйд хүрдэг.

 

 

Унасан шүдний зайд имплантыг суулгаснаар дуртай  хоолоо зажилж идэх боломжтой болдог. Үүнээс гадна эрүүний ясыг сэргээснээр нүүрний хэв шинж алдагдахгүй маш сайн талтай. Мөн гол давуу тал нь залуу сайхан харагдах юм.

 

Мөн тус эмнэлэг нь Солонгос улсын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран үс шилжүүлэн суулгах мэс заслыг 2009 оноос хойш амжилттай хийж байгаа билээ.

 

Энэхүү мэс засал нь хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг бөгөөд үсний ургалт ихтэй газраас үс авч, үсний ургалт багатай болон үсгүй хэсэгт маш нямбай шилжүүлэн суулгадаг. Уг ажилбарын дараа төрөлхийн мэт харагддагаараа онцлог юм. Тэгвэл NEI эмнэлэг дээр үс шилжүүлэн суулгах мэс засал хийхээр Солонгосын профессор эмч нарын баг монголд ирэх аж.

 

Иймд имплант хийлгэх, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  7745-7745, 9909-5495 утсуудад хандаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Ok (122.201.22.70)

    2016-01-21

    Haana brag yum be tolbor ni hed yum bol

  • (27.123.214.102)

    2016-01-20

    Ene ymar untei hiih yum bol

  • (103.57.93.221)

    2016-01-19

    Hi yamar untei bdag bol