Ахмадуудад үнэгүй үзлэг оношилгоо хийж байн

 

        “Грандмед” эмнэлэг жил болгон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг юм байна. Энэ хүрээнд 55­аас дээш насны ахмадуудад үе мөчний үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийж эхэллээ. Шаардлагатай тохиолдолд рентген зургийг ч мөн үнэ төлбөргүй авч үйлчлэх юм байна. Энэ үйлчилгээг ирэх сарын 5­ны өдөр хүртэл өдөр бүр 14.00­17.00 цагийн хооронд хийх аж. Яс, үе мөчний өвчинд Монголын гурван хүн тутмын нэг нь хүнд, хөнгөн хэлбэрээр өртдөг байна. Тиймээс чийг, хүйтнээс ямагт өөрийгөө хамгаалж, хоолойны ангинатай бол сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Мөн жингээ хэвийн хэмжээнд барьж хөдөлгөөнөө тэнцвэржүүлж, хүнд зүйл өргөхгүй, ясны шөл, сүү тараг, шинэ ногоо, жимс байнга хэрэглэж заншихыг эмч нар зөвлөж байна.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.57.94.144)

    2016-01-29

    Unuudur 1 sariin 29-nd Grandmed-luu hugshin hun 2 avtobus damjuulj yavuullaa. Ingej baisnaas tetgevriin hugshiduu huurch oroldohoo boli. Odoo bitgii yavaarai, humuusee. Nomer ni ehleegui duussan baina shuu.