Гудамжинд нус, цэрээ хаявал торгоно

 

 

        Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй. Үүнтэй холбогдуулж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны удирдах албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. 

 

Шинээр хэрэгжиж эхэлж буй хуулийг зөрчсөн иргэн 5.000-1.000.000 төгрөгийн торгууль төлөхөөр заасан байгаа. Тухайлбал, гудамжинд нус, цэрээ хаясан иргэнийг 5000 төгрөгөөр торгохоор хуульд заасан аж. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн  албан хаагчид, сайн дурын ажилтнууд хангах юм байна.

 

Нэмж мэдээлэхэд, УИХ-аас анх 1998 онд баталсан Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчлэн найруулсан юм. Шинэчилсэн хуульд хүрээлэн байгаа орчин, хот төлөвлөлт, барилга байгууламж, ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлагуудыг бүгдийг тусгасан ажээ.

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (98.226.83.151)

    2016-03-01

    utaand uushig zurhk n muudaj baigaa huurhii mongolchuud nus tseree tevchij yavahk heregtei dee.mongoliin tv-iin nevtruuleg uzeheer humuus n haniagaad hetsuu baihk yum.uneheer uruvduhk setgel turnu.