Засгийн газар 500 сая долларын бонд гаргах уу

 

        Канадын Торонто хотод болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улс “Уул уурхайн форум” зохион байгууллаа. Форумд Засгийн газрыг Сангийн сайд, Ашигт малтмалын газрын дарга, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал нар төлөөлсөн байна. Харин хөрөнгө оруулагчдаас 100 орчим төлөөлөл оролцжээ. Сангийн сайд Б.Болор уулзалтын үеэр олон улсад 500 сая ам.долларын бонд гаргаж магадгүй талаар мэдээлжээ. Тэрбээр “Энэ асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон Торонто хотноо уулзалт зохион байгуулсан. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана” гэж онцолсон байна. 

 

Б.Төгөлдөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (150.129.143.198)

    2016-03-12

    dahiad l ur .bid chin gyriij l bn.dahij ur bitgii tawiach gyij bn.yynd orwol malchin bolgonoosoo 10 honi,ene jiliin nooluuraasaa todorhoi huwiig zeeleech.tarialanchdaasaa gyril zeeleech.yadaj ulsuhgui baimaar bn.turiin albaa sul zogsolt uguud amraagaach.

  • Zochin (202.179.24.18)

    2016-03-10

    Ene AN mash muu ajillaj,Mongol ulsiig aimaar urund oruulj duuslaa daa.Ene songuuliar AN shangaa hyrtene,muusain hulgaichuud.

  • (122.201.24.48)

    2016-03-10

    КАНАДУУДЫГ МОНГОЛООС ХӨӨХ ХЭРЭГТЭЙ