45.8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулжээ

 

        Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр 75 мянга 396 татвар төлөгч иргэн өнгөрсөн оны тайлангаа ирүүлсэн бөгөөд нийт 45,8 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулжээ. Энэ нь урд оны тайлангаар баталгаажуулсан илүү төлөлттэй харьцуулбал 3400 гаруй татвар төлөгч буюу 1.7 тэрбум төгрөгөөр илүү байгаа аж. Буцаан олголт авахаар энэ оны нэгдүгээр сарын 22-ноос өмнө тайлангаа ирүүлсэн, нийслэлийн нэгдүгээр ээлжийн 12 мянга орчим иргэний баталгаажуулсан илүү төлөлтийг гуравдугаар сард багтааж буцаан олгохоор нийслэлийн Төрийн сангаас төлөвлөсөн байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны татварын тайлангаар баталгаажсан илүү төлсөн татварыг нэгдүгээр ээлжид буцаан авах иргэдийн нэрсийг http:// www.mta.mn/answer/refund2013 хаягаар орж шалгах боломжтой юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)