Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг 19-30 насныханд хийнэ

 

Сүүлийн хэдэн жил намжаад байсан улаан бурхан өвчний дэгдэлт газар аваад байгаа билээ. Тэгвэл Эрүүл мэнд, спортын яамнаас Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа 19-30 насныханд нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөжээ. 

 

Дашрамд өгүүлэхэд өнөөдрийн байдлаар 9383 Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

 

Харин өвчлөлийн насаар авч үзвэл 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь есөн сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (59.153.115.247)

    2016-04-17

    0-8 sartai nyrai naraa nemelt vaktsiind hamruulj boldgui yum uu? Ene talaar yum hiimeer yum daa. Denduu yum aa.