Дэлхийн усны өдөр буюу үнэгүйдсэн усны бодлого

Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд усны талаарх бодлогоо дахин авч үзэж, нэгдсэн бодлоготойгоор зэрэгцэн хөгжих, хөгжлийн чиглэлээ тодорхойлж байх зорилгоор НҮБ-аас зарлаж байсан.

НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурал (UNCED)-ын үеэр 1992 онд дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг анх дэвшүүлжээ. Үүний дагуу цэвэр усаар гачигдаад буй улс орнууд энэхүү байдлаас гарах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 1993 оноос гуравдугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол зорилго унд болон ахуйн ус болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийт, нийгмийн анхаарлыг хандуулах, сурталчилан таниулах ач холбогдолтой юм.

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг, усны нөөц багатай орны тоонд багтдаг билээ. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, хэдэн зууны жилээр нөхөн сэргээгддэг байна.

Мөн цаашид ус нь нефть, байгалийн хийгээс үнэтэй болж улс орнуудыг амьд үлдэхийн төлөөх онцгой хэрцгий дайнд хүргэнэ гэж зарим судлаачид хэлж байна.

Монгол Улсын хүн амын тал орчим хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр болох Туулын сав газрын усны нөөц хангамж, хүрэлцээ, усны экосистемийн төлөв байдлын талаар мэдээллийн хэрэгслээр бичигдэж, яригдсаар удлаа. Гэвч энэ бүгдэд нэг зүйл хөндөгдөлгүй орхигддог.

Байгаль дахь усыг ерөнхийд нь “өнгөгүй, үнэргүй, амтгүй” гэж ерөнхийлөн ангилдаг бол манай улсад “үнэгүй” хэмээх нэгэн нэр томьёо нэмэгддэг. Үнэндээ бидний хамгаалж, гамнахыг хүсээд буй цэвэр ус хэмээх зүйл маань өнөөг хүртэл манай улсад өөрийн гэсэн үнэ цэнэгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн бидний усны үнэ хэмээн төлж буй тэр зүйл маань нэг литр усыг олзворлон түгээхэд зарцуулж буй зардал бөгөөд усны өөрийн үнэ нь үүнд шингээгүй байдаг.

 

Б.Саранчимэг

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.57.92.35)

    2016-03-22

    Tenegtehee bolchihoo

  • (27.123.214.109)

    2016-03-22

    ajilsag emegtei.basshydarga.turd heregtei bysgyo bn lee.harin vat yyld ardchilsan namd hwreggyi hun

  • (43.228.130.197)

    2016-03-22

    Demjij bna