“Сүү” компани хувьцаагаа 1000 дахин хуваана
- 2016-03-22
- Эдийн засаг
- 0

Өнгөрсөн долоо хоногт Монголын хөрөнгийн биржээр 6.7 сая төгрөгийн хувьцаа арилжаалагдсан байна. Сүүлийн арилжаагаар хувьцаа нь арилжигдсан 22 компанийн дотор “АПУ”, “Монгол шуудан”, “Говь”-ийн хувьцаа толгой цохисоор байгаа юм. Тодруулбал, “АПУ”-гийн хувьцаа 768 сая, “Монгол шуудан”-гийнх138 сая, “Говь”-ийнх 105 сая төгрөгийн арилжаа хийжээ. Үүнээс хөрөнгийн биржийн отгон хувьцаа “Монгол шуудан”-гийнх хамгийн олон хувиар борлогдож байна. Одоогийн байдлаар“Тавантолгой” компанийн хувьцаа хамгийн дээд амжилт тогтоож, нэгж хувьцаа нь 740 мянган төгрөгт хүрсэн бөгөөд тэд хувьцаагаа 100 дахин хувааж олон нийтэд хүртээх санал санаачлага гаргаж байжээ. Үүнийг дагалдан “Сүү” хувьцаат компани хувьцаагаа 1000 дахин хуваах сонирхлоо илэрхийлсэн ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Сэтгэгдэл (0)