Дэлхийн эмч нарын өдрөөр “Алтан чагнуур”-ын эзэд тодорно
- 2016-03-28
- Эрүүл мэнд
- 0

“Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан 6 дахь жилдээ “Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл”, “Эрүүл мэнд, спортын яам”, “Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо” хамтран Монголын шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур-2016” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг гуравдугаар сарын 30-ны өдөр МҮЭСТӨ-нд 14:00 цагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас тэргүүний ажилчид оролцдог бөгөөд алтан гарт цагаан нөмрөгт баатруудаа алдаршуулах юм байна.
О.Заяа

Сэтгэгдэл (0)