Харвони эмийг хөнгөлөлттэй олгохоор хэлэлцэж эхэлжээ

 

        Элэгний С вирусийн эсрэг харвони эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал/ХАХНХ/, Эрүүл мэнд, спорт/ЭМС/, Сангийн яам хамтарсан ажлын хэсэг гар гаж, асуудлыг нааштай шийд вэр лэ хээр болжээ. Тухайлбал, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл “Эрүүл мэнд, спортын яамнаас гуравдугаар сарын 22-нд харвони эмийг жагсаалтад оруулж, баталсан. Энэ жагсаалтыг манай яаманд ирүүлсэн тохиолдолд асуудал хурдан шийдэгдэж, харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход асуудалгүй болно. Гэхдээ Сангийн яамны зүгээс санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бий” гэж мэдэгдсэн юм.

 

Тэгвэл Сангийн сайд Б.Болорын зүгээс энэ асуудалд биечлэн анхаарч, хариуцаж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ ирэх зургадугаар сард багтаж 2016 оны төсвийн тодотголыг хийнэ. Харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг өөрийн биеэр хариуцаж шийдвэрлэх болно хэмээн мэдэгд жээ. Уг эмийг өнгөрсөн сард оруулж ирж, эхний ээлжийн 1600 иргэнд олгосон. Дээрх эмийг уусан иргэдэд эхнээсээ сайн дүн мэдрэгдэж эхэлжээ. Иргэдийн хувьд нэг хайрцаг харвони эм авахын тулд гурван сая орчим төгрөг зарцуулж байгаа юм. Гэвч гурван хайрцгийг ууснаар өвчин нь бүрэн илаарших аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (112.72.12.11)

    2016-04-07

    Танайх худал цэг мн биш үү хүмүүсийн сэтгэгдлийг уншиж ч болохгүй бичсэн мэдээлэл нь худлаа

  • (112.72.12.24)

    2016-04-07

    Нэг хайрцаг эм нь 820000 төгрөг шинжилгээтэйгээ 1200000 төгрөг 3 сарын нийт хэрэглээ нь 3 сая төгрөг болно. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд Харвони орсон бол хурдан ажил хэрэг болгооч. Өмнө нь авч уусан хүмүүсийн хөнгөлөлт, одоо ууж байгаа хүмүүс яаж хөнгөлөтөнд хамрагдах бол.Хөнгөлөлтөөр олон хүн С вирусээсээ салах байх

  • зочин (203.194.118.31)

    2016-03-28

    Хуурамч эмнии төлөө компаниуд төриин эрх мэдэлтэнгүүдиин тархииг угааж монголын эрүүл мэнд болоод даатгалын салбарыг эргэж сэхэхээргүи дампууруулах нь ээ Наад Оном сан Омбол компаныг шоронд хии!!!

  • Zochin (89.82.89.190)

    2016-03-28

    Zugeer unegui uguuchee eruul mendiin daatgalaar

  • (112.72.12.11)

    2016-03-28

    Ashgui de. 25 jil daatgal tolson bodvol ih mongo bolson bh. Daatgalaas uilchilgee avch uzeegui yadaj ene udaa C viruseesee salahad tus boloh ene emiig daatgalaaraa hongoluuleed avbal ih l bayrlah bna. Harvoni em 3 sar ni 2.5 say bolohoor bas l changa tusch bna aa orhiin tosovt. Ur huuhdee yaj amidar geed 3 sariin buh tsalingaa ooriigoo bodoj bna geed ene emiig avah ve de geed l hichneen sar sanalj bna

  • (112.72.12.23)

    2016-03-28

    Ашгүй дэ улсад 25 жил даатгал төлсөн бодвол зөндөө их мөнгө болсон байх. Даатгалаас эмчилгээ үйлчилгээ авч байгаагүй ээ Ядаж энэ эмийг хямдруулаад авах боломж олдвол сайн л байна.