АШУҮИС-ийн ”Эрдмийн чуулган-58” Эм зүй, Биоанагаахын салбар хуралдаан болно
- 2016-03-29
- Эрүүл мэнд
- 0
"Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль"-аас жил бүр зохион байгуулдаг "Эрдмийн чуулган-58" Эмзүй, Био-Анагаахын салбар хуралдаан болно.
Тус эрдмийн чуулганд тухайн салбарын эрдэмтэн, судлаач нарын шалгарсан илтгэлүүд хэлэлцүүлэгдэх юм. Мөн зочин илтгэгчээр БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа оролцон "Орчин үеийн сансар судлал" сэдвээр илтгэл тавина.
Тус эрдмийн чуулган 2016 оны 04 сарын 01-ний өдөр 09:00 цагт АШУҮИС-ийн лекцийн танхим 111 тоотод явагдах тул эрдэмтэн, судлаач та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.


Сэтгэгдэл (0)