“Ногоон”-ы ханш өсч, юанийх буурч байна
- 2016-03-29
- Эдийн засаг
- 0

Манай улсын валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэдэг худалдааны тэнцэл оны эхний хоёр сард 243.8 сая ам.долларын ашигтай гарсан ч үүнд энэ төрлийн төлбөртэй экспорт буурсантай холбоотой байна гэж Монголбанк мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш бусад валютын эсрэг чангарсан хэвээр байсан бөгөөд төгрөгийн хувьд 2050 төгрөгөөр албан ханш зарлагдсан байна. Харин арилжааны банкуудад 2052-2054 төгрөгийн ханштай байгаа юм. Тийм учраас Төвбанк дотоод зах зээл дээрх ам.долларын ханшийг өсгөхгүй байх зорилгоор валютын нийлүүлэлтийг хийсээр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 14.7 сая ам.доллар, 33 сая юанийг нийлүүлжээ. Өмнөх долоо хоногт 316.5 төгрөгтэй тэнцэж байсан юанийн ханш буурах хандлага ажиглагдаж, баасан гаригт 314.7 төгрөг болсон төдийгүй арилжааны банкууд 4.5 сая юань худалдахаар саналаа ирүүлсэн нь эдийн засагчдын анхаарлыг татаж байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)