Өнөөдрөөс элэгний вирүсийн эсрэг эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно

 

        Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Нэг Монгол ТББ, Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүдийг хөнгөлөлттэй олгохоор болсон тухай мэдэгдсэн юм.

 

Тодруулбал:

-Ламивудин

-Тенофовиор

-Телбивудин

-Рибавирин

-Интерферон гэсэн таван нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаар 80 хувиар хөнгөвчилжээ.  

 

Өнөөдрөөс эдгээр эмийг авахдаа тухайн иргэн мэргэжлийн эмчид үзүүлж, холбогдох шинжилгээнүүдийг өгөөд, эм ууж эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн эмчийн жор бичгийг авна. Дараа нь харьяа дүүргийн өрхийн эмчдээ өөрийн онош, эмчилгээний талаарх эрүүл мэндийн картаа үзүүлж, ЭМД –аар хөнгөлдөг бичгээ авч эмийн сангаас авах юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)