“Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банкнаас зээл авна
- 2016-04-01
- Эдийн засаг
- 0

“Эрдэнэс Монгол” компани Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцааны зээл авахаар болжээ. Зээлийн санхүүжилтийг нэн таатай нөхцөлөөр байгуулж байгаа. Тодорхой хэлбэл, эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөхөөр болсон байна.
Санхүүжилтийг ашиглаж “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхижуулах ажил хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
“Эрдэнэс Монгол” компани “Оюутолгой”-н Монголын талын 34 хувь болон “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн хувьцааг эзэмшдэг юм. Өнгөрсөн онд “Оюутолгой” компани 313 сая ам.долларын цэвэр ашигтай (татварын дараах ашиг) ажилласан. Харин “Багануур” 13 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. “Шивээ-Овоо” компанийн өнгөрсөн оны жилийн эцсийн тайлан хараахан гараагүй байгаа юм. Гэхдээ өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 2.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
О.Түвшин

Сэтгэгдэл (1)
VVRpPotNBmArLcs***** (188.143.232.22)
L940K1 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com