916 иргэнд 42.9 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй олгоно

 

Арилжааны банкууд орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлтэй 916 иргэнд 42.9 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн талаар Монголбанк өнөөдөр мэдээлэв.

 

Мөн 1575 иргэнд 101.9 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй олгох болжээ. Түүнчлэн, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 545 зээлдэгчийн 22.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлсэн байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)