Мөнгөний хомсдол бий болсон уу

 

                Манай улс эдийн засгийн хямралд өртөж мөнгөний хомсдолд орлоо хэмээн хаа хаанаа толгойтой бүхэн ярих болсон. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн борлуулалт буурсан нь, компани хооронд бартерын наймаа цэцэглэж буй нь мөнгөний хомсдол нүүрлэсний хамгийн энгийн жишээ гэж хэлж болохоор байна.

 

Засгийн газар 2016 он гарснаас хойш 1-3 жилийн хугацаатай буюу урт хугацаат үнэт цаас арилжих гэж 11 удаа оролдсон. Гэсэн ч аль нь ч амжилт олсонгүй. Хоёр жилийн хугацаатай, 15 тэрбум төгрөгийн бондын арилжааг хоёрдугаар сарын 24-нд явуулахад хөрөнгө оруулагчид 500 саяыг нь л худалдаж авсан. Үүнээс өөр нэг ч ширхэг үнэт цаас худалдаж аваагүй.

 

Мөн Засгийн газар 10-15 тэрбум төгрөгийн л урт хугацаат үнэт цаас санал болгож байгаа. Хүү нь дунджаар 15 хувь буюу маш өндөр учир худалдан авч чадахгүй л байна. Харин хөрөнгө оруулагчид Засгийн газрын 3-9 сарын хугацаатай үнэт цаасыг худалдан авч байгаа. Уг бондын дийлэнхийг арилжааны банкууд худалдаж авдаг. Банкууд урт хугацаатай үнэт цаас худалдаж авч чадахгүй байгаа нь мөнгөний хомсдол бий болсоны илэрхийлэл юм.

 

Төв банкны үнэт цаасны хэмжээ буурсаар байна. Баасан гарагийн байдлаар банкууд 350 тэрбум төгрөгөөр Төв банкны нэг долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг худалдан авсан байна.

 

Мөнгөний урсгал татарч, хямрал жинхэнээсээ хаалга тогшиж эхэллээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • fvdf (103.229.122.191)

    2016-04-11

    Bitgii hudlaa shaagaad bai.

  • ёсёс (103.229.122.191)

    2016-04-11

    Битгий худлаа ш а а

  • erfegr (183.81.171.135)

    2016-04-11

    buh mungu uragshaa garsan odoo hujaa nar altaar tugruguu hudaldaj ab ta nar gene dee