ХУД-ийн 1-16 дугаар хороодод явуулын нэг цэгийн үйлчилгээ иргэдэд үйлчилж эхэллээ

 

        Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 1-16 дугаар хороодод “Төрийн үйлчилгээг иргэдэд явуулын нэг цэгээс хүргэх” ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-17-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний ажил өнөөдөр болсон бөгөөд нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг ,Захиргаа,хуулийн хэлтсийн дарга М.Нямгэрэл, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажав ,13 дугаар хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс, 14 дүгээр хорооны Засаг дарга Г.Батсуурь нар оролцлоо. Энэхүү ажил нь төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэснээр иргэдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэхийн зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар үнэн зөв бодитой мэдээлэл өгч, иргэдийн сэтгэл ханамж тодорхой хэмжээгээр дээшлэх зэрэг олон ач холбогдолтой юм.

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)