Хөрөнгийн бирж 10 сая 345 мянган төгрөгийн гүйлгээ хийв

 

        Монголын хөрөнгийн бирж өчигдөр буюу энэ сарын 14-нд 10 сая 345 мянга 307 төгрөгийн гүйлгээ хийжээ.

 

Энэ өдөр хөрөнгийн биржийн “II”  болон “III” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 21 хувьцаат компанийн 15 мянга 416 ширхэг хувьцаа арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 798.42 нэгж болж 0.9 хувиар буурсан байна.

 

Мөн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 319 тэрбум 711 сая 135 мянга 866 төгрөг боллоо.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)