Харвони эмийг өнөөдрөөс борлуулж эхэлнэ

 

        Элэгний С вирусийн эмчилгээнд хэрэглэх харвони эмийн2000 тунг өнөөдрөөс худалдаалахаар болжээ. Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд эм импортлогч “Омбал” компани олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй. Харвони эмийг Монголд хөнгөлөлттэй үнээр импортолж байгаа билээ. Тус компани өнөөдрийг хүртэл нийтдээ 1600 хүн тунг импортолж, борлуулсан байна. Энэхүү эмийн Монголд худалдаалж буй үнэ/гурван тун буюу нэг курс/ нь 1200 ам.доллар юм. Одоогоор ЭМСЯ харвони эмийг зайлшгүй шаардлагатай, хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад багтааж бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд гаргаад байна.

 

М.Энх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)