ХӨСҮТ-д утлагын аппарат бэлэглэлээ

 

       “Мандал Женерал Даатгал” компаниас ХӨСҮТ-д улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой нэн шаардлагатай 10 ширхэг утлагын аппарат болон зориулалтын эмийг хандивлажээ.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д улаанбурхан өвчний улмаас 328 өвчтөн эмчлүүлж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

 

ХӨСҮТ-ийн наймдугаар тасгийн эрхлэгч Б.Энхжаргал “Улаанбурхан өвчний үед амьсгалын дээд замын үрэвсэл их явагддаг учраас хүүхэд ханиалгаж, хоолой нь сөөдөг. Энэ үед утлагын аппарат ашиглах шаардлагатай. Энэ нь гуурсан хоолойг тэлж, ханиадыг нь намдааж өгдөг” гээд тус компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

 

ХӨСҮТ-ийн нэг тасаг нэг л утлагын аппараттай. Наймдугаар тасгийн хувьд 60 хүүхэд ганц аппаратыг ээлжлэн хэрэглэж байгаа аж.

 

Утлагын аппаратыг хүүхдийн биеийн байдал, ханиаднаас шалтгаалан өдөрт гурван удаа хэрэглэх шаардлагатай байдаг. Тасаг болгон зөвхөн ганц аппараттай үед бүх хүүхдийг нэг удаа утахад л бүтэн өдрийн цаг авдаг байсан бол ийнхүү хоёр аппараттай болсноор ачаалал буурах боломжтой болж байгааг эмч, мэргэжилтнүүд онцлов.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)